The Partners

Зөвхөн Канадын цагаачлалын зөвлөхүүдийн нийгэмлэгээс (CSIC) олгодог албан ёсны сертификат бүхий цагаачлалын зөвлөх л тухайн хүнийг Канадын цагаачлалын албаны өмнө төлөөлөх эрхтэй.

Miho Shimizu

Албан ёсны сертификат бүхий цагаачлалын зөвлөх Михо (Miho) нь Япон гаралтай бөгөөд Канадад ирэхээс өмнө АНУ, Их Британид ажиллаж амьдарч байсан. Цагаачлалын зөвлөх болохын өмнө оюутан солилцооны  хөтөлбөрийн менежерээр 6 жилийн  туршид ажиллаж байсан.Энэ ажлийн хүрээнд нийтдээ 2000 орчим гадаадын оюутныг канадад ажиллах боломж олгож канадын цагаачлалын алба болон бусад холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажиллах арвин туршлагатай болсон. Михо канадын томоохон цагаачлалын зөвлөх компанид Японы хэлтсийг хариуцан ажиллаж цагаачлалын талаар ихээхэн туршлагатай болсон.Михо нь япон, англи хэлийг бүрэн эзэмшсэн.

Чөлөөт цагаараа гар урлал хийж, дугуйн унаж, ёогоор хичээллэдэг.

Matthew Sell

Албан ёсны сертификат бүхий цагаачлалын зөвлөх Маттью (Matthew) нь 2002 онд Оксфордын Их сургуулийг гүн ухаан, улс төр эдийн засгийн чиглэлээр төгссөн.Тэрээр хөрөнгө оруулалтын банканд ажиллаж Гонконг, Тайван зэрэг улсад англи хэлний багшаар ажиллаж байсан.Лондонд хотод аялал жуулчлалын зар сурталчилгааны үйл ажиллагааг амжилттай сайн явуулж байжээ.

Маттью муж, холбооны улсын цагаачлалын бүх хөтөлбөрүүд дээр ажиллаж ихээхэн туршлага хуримтлуулсан бөгөөд Канадын ажил олгогч нартай байнгын холбоотой ажиллаж тэдэнд гадаадаас ажиллагсад авахад нь мэргэжлийн туслалцаа үзүүлж хамтран ажилладаг.

Тэрээр хүний нөөц, гадаадаас ажилчид элсүүлэх талаар өргөн мэдлэг туршлагатай бөгөөд энэ талаар голлон ажилладаг.

Чөлөөт цагаараа Маттью усан онгоцоор аялаж, уулын дугуйн спортоор хичээллэдэг. Мөн хоол хийх, аялах, кино, видео сонирхдог.